Бидэнтэй нэгдэх

Монголын Кино Урлагийн Зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга О.Гэрэлсүх, Кино Бүтээгчдийн Эрх Хамгаалах Нийгэмлэгийн Тэргүүн Б.Ганболд нар  Кино Уран Бүтээлийг Хамгаалах Холбоотой хамтран ажиллах санамж бичиг дээр гарын үсэг зурлаа. Уг санамж бичигийг сийрүүлбэл:

Миний бие Б.Ганболд “Монголын Кино Урлагийн Зөвлөл”-ийн МОКУЗын нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа тус зөвлөлийн зүгээс Оюуны Өмчийн газарт Хамтын удирдлагын байгууллагыг бүртгүүлэх талаар ажил үүргийнхээ хувиар хөөцөлдөж байсан билээ. Одоо “Монголын Кино Урлагийн Зөвлөл” ТББ-ын УЗ-ийн гишүүдийн хүсэлтээр байгуулагдсан “МОНГОЛЫН КИНО УРАН БҮТЭЭЛИЙГ ХАМГААЛАХ ХОЛБОО” ГҮТББ-г бие даасан байгууллага болж байгаад нь татгалзах зүйлгүй бөгөөд хүлээн зөвшөөрч байна.

Хүсэлт гаргаж хүлээн зөвшөөрсөн:
“Кино бүтээгчдийн эрх хамгаалах нийгэмлэг”
Тэргүүн:                                  Б.ГАНБОЛД/кино найруулагч/

Кино уран бүтээлчдийн эрх ашгийг хамгаалах асуудал нь хамтран ажиллах асуудлаас эхлэнэ гэдэгт бүгд санал нэгдлээ.

О.Гэрэлсүх миний бие Монголын Кино Урлагийн Зөвлөлийн  МОКУЗ нарийн бичгийн даргаар ажилладаг бөгөөд албан тушаал, ажил үүргийнхээ хувиар Оюуны Өмчийн газарт тус зөвлөлийн зүгээс “Хамтын удирдлагын байгууллага”-ыг бүртгүүлэх талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан билээ. Одоо бүртгэгдсэн байгаа “МОНГОЛЫН КИНО УРАН БҮТЭЭЛИЙГ ХАМГААЛАХ ХОЛБОО” ГҮТББ нь “МОНГОЛЫН КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ” ТББ-ийн УЗ-ын гишүүдийн хүсэлт мөн тул татгалзах зүйл өөрийн талаас огт үгүй болно.

Хүсэлт гаргаж хүлээн зөвшөөрсөн:
“Монголын Кино Урлагийн Зөвлөл”-ийн
Нарийн бичгийн дарга:                             О.Гэрэлсүх/Театр кино жүжигчин/

No Comments

Leave a Comment

Translate»