Бидэнтэй нэгдэх

Монголын Кино Урлагийн Зөвлөл, Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Газар-ын удирдлагуудын ээлжит уулзалт 2016 оны 5 сарын 17-нд ОӨУБГ-ын уулзалтын танхимд болж өнгөрлөө.

Уг уулзалтаар кино уран бүтээлчдийн дунд тулгамдаад байгаа асуудлуудын нэг болох зохиогчийн эрхийн зөрчилийн талаарх нилээд асуудлуудыг хөндлөн ярилцлаа . Уг асуудалд уран бүтээлчдийн хөлс хүчээ шавхан байж хийж бүтээлүүд хууль бусаар интэрнэтэд байрших, зөвшөөрөлгүй ДВД болон түгээгдэх зэрэг нилээд олон асуудлууд багтлаа.  Хоёр тал эдгээр асуудлуудыг хэрхэн яаж шийдэх, олон улсын жишиг хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар удаан ярилцсаны үндсэн дээр дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр боллоо. Оюуны өмчийн байгууллага дээр ирж буй ихэнх гомдол саналууд уран бүтээлчдээс ирж буй гомдол санал байдаг бөгөөд Оюуны Өмчийн байгуулагын өнөөгийн байдал нь хүн хүч боловсон хүчин хязгаарлагдмал, оюуны өмчийн улсын байцаагчдын ажил үүргийн хуваарь нилээд олон цар хүрээг хамардаг учир уран бүтээлчдийн санал гомдлыг шийдэх нөхцөл бололцоо муу зэргээс хамаарч уран бүтэээлчид өөрсдийн эрх ашигаа хамгаалж төдийлөн чаддагүй. Мөн олон улсын жишиг нь уран бүтээлчид нь өөрсдөө хамтран ХАМТЫН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГА байгуулан ажилласан туршлага олон улсад илүү үр дүнгээ өгч байгаа зэргээс хамааран дараах тохиролцоонд хүрлээ.

Кино уран бүтээлчид хамтран ХАМТЫН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГА байгуулан ОӨУБГ-тай гэрээ байгуулан ажиллах дээр санал нэгдэн уг байгууллагыг байгуулан ажиллахыг ОӨУБГ санал болголоо.

Ингэснээр кино уран бүтээлчид ХУБ-аар дамжуулан гадаад дотоодын зах зээл дээр өөрсдийн эрх ашигаа хамгаалуулах, өргөдөл гомдолоо цаг алдалгүй шийдвэрлүүлэх өргөн боломж нээгдэх юм. Мөн кино уран бүтээлийн нэгдсэн мэдээлэлийн сан нээгдэж, уран бүтээлчдийн дэлгэрэнгүй мэдээлэл тавигдах юм.

Мөн уран бүтээлчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа борлуулалтын сувгууд дээр хяналтууд тавигдаж, уран бүтээлчид өөрсдийнхөө уран бүтээлийн өгөөжийг зуун хувь хүртэх боломж нээгдэх юм.

Одоо уран бүтээлчид уг ХУБ-д нэгдэж өөрсдийнхөө эрх ашигийн төлөө нэгдэж ажиллах л  үлдсэн байна. Хэрвээ уран бүтээлч таны эрх ашиг ямарваа нэг хэлбэрээр зөрчигдөж байвал та 70000888 утсанд хандаарай.

No Comments

Leave a Comment

Translate»